5хан минутын өмнө нэг ажил хайх санаатай интернетийн зарын сайтуудруу орж үзлээ тэгээл суудлаа тухлан суугаал эхнээс нь уншиж тэмдэглэл хөтөлсөн болоод яг өнөөдөр тавигдсан зарууд нь хамгын дээд талдаа зөндөө олон зар байналээ эхнээс нь орж танилцаад сурталчилгааны ажилтан ажилд авна цалин хийснээрээ хүний тоо хязгаарлахгүй мэргэжил хүйс нас харгалзахгүй гэнээ бодвол дуртайн очиж ажилд орж хүсвэл сүлжээний тасагруу нь шилжиж болох юм байх бүртгэлийн хураамж 1000аас +хязгааргүйрүү за яахав үнэхээр итгэж үнэмшиж ажиллаж чадах хүмүүст нь болдог л ажил юм тэгээд нийтэч байх ёстой багаар ажиллах чадвартай гэсэн байна мэдээж баг болоод нийтээрээ нэг зүйлийг рекламдаад тэндээсээ олсон ашгаа үүсгэн байгуулагч, дарга, нарийн бичиг, санхүү хариуцагч гэх дарааллаар хувааж гарна хамгийн сүүлд үлдсэн хувийг нь хүний тоо хязгаарлалгүй авсан сурталчилгааны ажилчиддаа хийсэн бүтээмжээр нь хувааж өгөх байх гэж би ойлгоод байна за ингээд нэх гоё нийтэч ажилийн байртай болсон найзуудад маань цалингийн тэгш бусаар хуваарилж эхэлнэ хүн л болсон хойно би тэндээс бага ажил хийсэн тэрэнд тэдэн төг гэж хэлэхэд хэцүүл байх байлгүй эсвэл би энэ суудлаас босоогүй ирсэн хүмүүст ухуулах материал тараасан хахир хүйтэнд гадуур зарлал хадсан хүмүүст цалинг нь их өг гээд зориглоод хэлчих хүн байхгүй ингээд нийтэч байдал маань амьдрахын эрхээр биеэ оторлосон зан болоод хувирчхаж магадгүйл юм тэгээд дээрээс нь хүмүүс нь ар араасаа нэмэгдэж орсоор л байна хязгааргүйгээр за энгээд энэ зарыг уншаад толгойд нэг иймэрхүү бодол төрөх юм дараагын зарыг жаахан сэтгэл дундуурхан нээнэ зүгээр сууж байгаад мөнгө олох хамгын шилдэг арга гэнэ инээд ч хүрэх шиг хэзээ байтлаасаа монгол хүн зүгээр сууж байтал амруу нь аягатай цай өөрөө буцлаад ороод ирж байсан юм тэгээл нүдээ нээгээд хартал баахан хоолон дунд сууж байх юм байх аль ч зуунд ийм зүйл байгаагүй байхчгүйл байх шинэ зуун гэхээрээл хүн бүр хөдөлгөөний хомсдолд ортлоо тэтгэлэг авах болсон юм байлгүй тэр зарийг лав тэнгэрийн элч бичсэн байх тэгээд дараа нь ажилд авна гэсэн зарын дотор диплом гаргана хулих ориг хамаагаүй өнгө өнгөөр нь хэлбэр хэмжээ ёоз хамаарахгүй улсын бүртгэлтэй бүртгэлгүй гэсэн байх юм арайл нэг урамшуулалд нь хүссэн ажид нь оруулаад өгчихгүйл байх ингэхэд би яах гэж 5 жил нэг сургуульд санхүүжилт хийж хагас дутуу үнэлгээтэй дипломын араас хөөцөлдсөнөө ойлгохоо байлаа 10р ангиа төгсөөд хүссэн мэргэжлийнхээ дипломыг авцан бол аль ч аавын хүүгээс илүү явхад надад хоншоор бас байлгүйдээ ингээд бодход ер нь хүн хүндээ итгэх аргагүйл болцон цаг арайл ээж маань намайг хуурахгүй байх заза ямарч ажилд орох хүсэлгүй болчлоо хоолтой хоолгүй өөрийгөө яаж ийгээд болгоод байх нэг юм олж хийхээсдээ ер нь монгол улс хөгжилөөрөө ямагт хойгуур зочилдогын нэг гол шалтгаан бол яах аргагүй залхуурал мөн мэдээж энэ залхуурлын үүсгэн байгуулагчид нь улс төрийн бодлого зохицуулагчид л байгаан хамаг байдаг боловсрол хэргэм зэрэг үнэлгээ ажилын бүтээмж өндөртэй хүмүүс нь гадаадруу эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай том том компанируу өндөр цалинтай амлагдаад алга болцхоочих нь тэгээл үлдсэн хэд хувь хувьдаа амиа хичээгээд жаахан гологдмол аядсан нь төсвийн байгууллагад орчхоод ар араасаа ах дүү нараа татаад тэд бас яаж зүгээр байх уу нөгөө сайчуудаасаа доогуур орж харагдахгүйн тулд авилгал гээчид хутгалдаад эхэлнэ за тэгээд хүний шунал барагдах биш цааш нь зөндөө зар байжил байна бүгд адилхан сэдэвтэй өдөр бүр тавигддаг зарууд нетээр мөнгө олох арга л гэнэ таны нүүрний арьсанд тохирохгүй бол буцааж болно сүлжээний ажил гэнэ ямар хүмүүс нь бичиж ямар хүмүүс нь итгэдгийг мэдэхгүйл юм эсвэл ийм сайхан аз завшааныг ойлгодгүй би тэнэг юм байлгүй. хүсвэл өөрийнхөө уншсан зарын URL ийн тавиад өгж болно гэхдээ дэмий биздээ хаа сайгүй байжил байгаа.