Монгол улс хаяа хязгааргүй уудам нутагтай, хаа ч явсан уужим амьсгалтай, өөрийн төрсөн нутаг алс холын ховд аймагруу амралт болгоноороол нүүдлийн шувуушиг сэтгэлдээ бөөн баяр тээсээр явна. Өвөрхангай баянхонгор говьалтай эсвэл өвөрхангай архангай завхан гэх маршрутаар байгалийн сайхныгч мэдрэнэ бас болоогүй нүх ухаад байшин босгоциймуу гэмээр нинжануудийгч харах болсон сүүлийн үед, за энэ ч яахав хоёр хоног нойргүй явсний эцэст ховд аймгийнхаа барааг харна миний нутагч уудам талтай уулс нь мөнх цастай ус нь мөнхийн рашаантай ургамал нь арвин тэжээлтэй ёстойл хангайтай бол хангайтай бас алтайтай говьтой гээл бүхэл үзэсгэлэн бүрэлдсэн газардаа. Төрсөн нутагтаа очоод нэг өдөр сайхан амарж аваад хөдөө гадаа ах дүүгийнхаараа хэсээл Увс Баянөлгийрүү сувилал маягын амралтаар явна эр хүний жаргал эзгүй хээрээ хө гэдгийн учирийг энэ үед л ойлгонодоо үнэхээр Монгол хэмээх энэ агуу гүрний эзэн нь болгож төрүүлсэн эцэг эх эзэн Чингэсээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрнө. Ингээд хэсэг зуур амрахын дээдээр амарж ариун агаар рашаан усаараа ундаалж байтал амралтын хугацаа дуусаад улаанбаатар хотын зүг жолоогоо мушгина нөгөөл маршрутаараа улсынхаа нийслэлрүү үе тэнгийнхэнтэйгээ дуулалдсаар буцна бидний амралтаа авчаад гайхан бишэрж байсан тэр уул тал ой мод 2 сарын дотор эрэл хайгуул өрөмдлөгчдийн зуных нь зугаа болчихсон, энд тэндгүй өрөмдлөг=цөлжлөг эргэн тойрон хүнд даацын том том техникийн дэвшлүүд малтлага хийгээд зогсож байна гүй яахав эх орныхоо газар шороог хэнтэй хуваалцаж хэрхэн хувиарлахаа мэддэг байлгүйдээ эрхэм дээдэстэнгүүд маань энгээд миний эх орныхоо эзэн нь болж төрсөн гэх тэр бахархал эргэлзээтэй болж байгаан авахгүй малтахгүй бол болдоггүйл газар шороо юм байлгүйдээ гэх сэтгэгдэл төрөөдл явчих нь нэгэн цагт миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч битгий өг гэж хэлсэн үг ердөөл нэг үг байж, тэр цаг хугацаандаал үлдэж эсвэл Галдан хааны хувьд бид өөрсдийгөө бурханаас илүүд тавиад байгаагын илрэл ч юмшиг ер нь монгол улсад зүүнээс баруунлуу чиглэсэн их ашигт малтмалын нүүдэл яваад байгаамшиг анзаарагдаад байгаан удахгүй миний төрсөн нутагт хэдэн нинжа амидаараа шороонд дарагдлаа гэх нийтлэл уншаад гайхахгүй байх сэтгэлийн тэнхээ сууж байсан нь дээр байх бас нутгынхаа гоо сайхнаар биш хэр их ашигт малтмалын уурхайтаагаар нь бахархвал зүгээр ч юмшиг удахгүй томчууд маань Ховд аймгыг очоод самраад ир гээд хэдэн том машин явуулах биз хүн болгонл дотроо бодолтойл явдаг биз нэг өдөр тэнгэрийн илч гарж ирээд бүгдийг нь хэвэнд нь оруулна гэж арайл бододгүй байлгүйдээ томчууд маань за тэгээд улс төр гээч зүйлд би орооцолдоод байх хүсэлч алга яваандаа уух усгүй амьсгалах агааргүй болохын цагт нэгийг бодно бизээ магадгүй энэ бүх буулгалтын эцэст сэргээлт явагддагл байлгүйдээ тэр бүгдийг хараарай гэж үр хүүхэддээ захих ч ариал ичмээр юмдаа. Сайн байна уу утаат улаан баатар минь.